Алтан өргөө

Монгол | OnAir | 1 жилийн өмнө

Тайлбар: "Мэргэн ард" хэмээх шидтэн Пагва өвгөн, түүний гэр бүлийг ус ургамал сайтай нутагт суурьшуулж газрын судал, усны эхийг нэгэн модон авдарт хийж, түүнийг хамгаалан сахих үүргийг даалгасан байгаагаар үйл явдал нь эхэлдэг. Пагва өвгөн Ёров, Ёмбо Сүмбэ гэж гурван хүүтэй. Пагва өвгөний хувьд хүүхдүүдээ "юм мэдэхгүй", "ухаан суугаагүй", "цагаан цайлган", "балчир, жаахан" гэж дутуу үнэлэн хадгалж байгаа усны ундраганыхаа талаар хүүхдүүдтэй тайлбарлаж өгөлгүй нууж явсаар, 2 том хүү нь шуналдаа хөтлөгдөн тэрхүү авдрыг нээснээс болж нутгаа усгүй, ган гачигт автуулж, Сүмбэ хүү Мэргэн ард, Лусын хааны тусламжтайгаар нутгаа усаа хэрхэн аварч байгаа талаар өгүүлдэг Монгол ардын үлгэрийн сэдэвтэй Монголын анхны өнгөт кино юм.


  • 1

  • 365